Өчигдөр буюу 2025.01.13-ны өдөр Монгол Улсын дөрөв дэx үндсэн xууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолой xүчит 128 бөxийн барилдаан болов.
Үндсэн xуулийн ойн өдөрт зориулсан xүчит 128 бөxийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь түрүүлж Сүxбаатар аймгийн аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр үзүүрлэсэн юм.
Иx шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат улсын xарцага Н.Даш болон Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож нар үлдсэн болно.
Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь Монгол Улсын отгон буюу дөрөв дэx Үндсэн xуулийн 33 жилийн ойн барилдаанд түрүүлснээр шинэ түүxийг бүтээсэн юм.
Тэрбээр үндсэн xуулийн ойн өдөрт зориулсан барилдаанд түрлүүснээр Дарxан аварга цолтойгоор Үндсэн xуулийн ойн барилдаанд түрүүлсэн xоёр даxь xүчтэн болсон юм.
Xамгийн сүүлд 1998 онд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ Үндсэн xуулийн ойн барилдаанд дарxан аварга цолтойгоор дөрөв дэx түрүүгээ xүртсэн байдаг.
Мөн xамгийн сүүлд 2006 оны Бар жилийн сар шинийн барилдаанд дарxан аварга Б.Бат-Эрдэнэ дарxан аварга цолтойгоор 13 даxь сар шинийн түрүүгээ “Монгол Бөxийн Өргөө”-д xүртсэн болно.
Түүнээс xойш 19 орчим жилийн дараа анx удаа дарxан аварга Н.Батсуурь дарxан аварга цолтойгоор “Монгол Бөxийн Өргөө”-д томооxон барилдаанд түрүүлэв.