Нэгдүгээр сарын 13-ны 08:40 цагийн байдлаар агаарын чанарын индекс зарим байршлуудад их бохирдолтой, бохирдолтой гэсэн хэмжээг зааж байна.
Агаарын чанарын индексээс харахад:
- 1-р хороолол орчим (381) – Их бохирдолтой
- Хайлааст орчим (278) – Бохирдолтой
- Монгол газар орчим (269)- Бохирдолтой
- Баянхошуу орчим (266) – Бохирдолтой
АЧИ 301-400 буюу их бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
АЧИ 101-200 буюу бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.