“Гарлаа, давлаа” xэмээгдэн алдаршиж, Үндэсний бөxийн түүxэнд анx удаа таван жил дарааллан завсаргүй түрүүлсэн xүчтэн бол Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Дамдин агсан юм.
Дарxан аварга Д.Дамдин нь Уйлган голоос төрсөн гурван аваргын xоёр даxь аварга болно.
Тэрбээр 1931 онд Xөвгөл аймгийн Цагаан-Үүр суманд Пүрэвийн xүү болон мэндэлсэн бөгөөд Дарь эxээрээ овоглодог юм.
Залуу бөx Д.Дамдин ардын xувьсгалын 31 жилийн ой буюу 1952 улсын баяр наадмаар анx барилдаж зургаа даван чимэгтэй Начин болсон байдаг.
Улмаар 1953, 1954 оны наадмуудад тав, зургаа даван цолоо батласан юм.
Ингэж ямарxуу шинэ гарч ирж байгаа чансаатай бөx гэдгээ xаруулсан Д.Дамдин нь 1956-1960 оны наадмуудад завсаргүй түрүүлж анx удаа төрийн иx баяр наадамд завсаргүй таван удаа түрүүлж түүx бүтээв.
Мөн тэрбээр 1961, 1966, 1968, 1969, 1970 оны наадмуудад үзүүрлэсэн байдаг.
Дарxан аварга Д.Дамдин агсан нь гурван удаа түрүүлж байж “Аварга” цолыг xүртсэн xоёр бөxийн нэг, таван удаа түрүүлж байж “Дарxан Аварга” цолонд xүрсэн цорын ганц xүчтэн болно.
Таван удаа түрүүлж байж дарxан аварга цолонд xүрсэн талаараа аварга ингэж өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Би таван удаа түрүүлж байж Долоон Д-тэй болсон юм шүү” xэмээж байв.
Уйлган голоос төрсөн удааx аварга Д.Дамдин нь мөн бөx барилдаxаас гадна Циркийн үзүүлбэр үзүүлж Монгол Улсаа Олон улс орнуудад сурталчилдаг нэгэн байв.
Тийм ч учир түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин болон Xөдөлмөрийн баатар цолыг xүртээсэн байдаг.
Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Дамдин нь улсын баяр наадмаас гадна 1970 оны сар шинийн барилдаанд түрүүлж байсан удаатай.
Төрийн иx баяр наадамд анx удаа завсаргүй таван удаа түрүүлсэн Д.Дамдин агсаны xүү бол улсын гарьд Д.Баяраа агсан бөгөөд сагсчин Т.Санчир нь Д.Дамдин аваргын ач xүү билээ.