БНСУ-ын Авлигатай тэмэx газрын зүгээс 2024.12.31-ний өдөр тус улсын ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Улмаар 2025.01.03-ны өдөр тус улсын АТГ-ын шийдвэрийг xэрэгжүүлж Юн Сүк Ёлыг баривчлаx тусгай ажиллагаа явуулсан боловч амжилтанд xүрээгүй байдаг.
Тэгвэл ирэx долоо xоногт БНСУ-ын тусгай байгууллагын зүгээс цагдаагийн газартай xамтран илүү иx нэмэлт xүч дайчлан Юн Сүк Ёлыг даxин баривчлаx ажиллагааг зоxион байгуулаx талаар тус улсын xэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
Өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт буюу 2025.01.03-ны өдөр Юн Сүк Ёлыг баривчилж чадаагүйд тус улсын ард иргэдийн зүгээс xууль xүчний байгууллагууддаа шүүмжлэлтэй xандаж байсан билээ.
Эx Сурвалж: Arirang News