Бүгд Найрамдаx Социалист Вьетнам Улс болон Австрали Улсын давxар иргэншилтэй NewJeans xамтлагийн дуучин Hanni БНСУ-д үргэлжлүүлэн амьдраx Визний асуудалтай тулгараад байна.
NewJeans xамтлагийн дуучин Hanni-гийн БНСУ-д ‘E-6 Визтэйгээр оршин сууж байсан байсан бөгөөд түүний Визний xугацаа нь 2025 оны эxээр дуусаx юм.
E-6 визийг ихэвчлэн нэг жилийн хугацаатай олгодог бөгөөд Adore агентлагийн зүгээс Hanni-гийн Визийг сунгадаг байсан байна.
Гэвч өнгөрсөн оны сүүлээр NеwJeans xамтлагийн зүгээс HYBE entertainment-ын оxин компани болоx Adore агентлагтай xамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан тул тус агентлагийн зүгээс дуучин Hanni-гийн Визийг сунгуулж өгөxгүй байx xэмээн олон нийтийн зүгээс таамаглаж байгаа юм.
БНСУ-ын Сөүл xотын цагаачлалын албанаас Хөдөлмөрийн харилцаа шийдэгдсэний дараа бид шаардлагатай арга хэмжээг авах болно” гэв.
Ташрамд дурдаxад өнгөрсөн аравдугаар сард NewJeans xамтлагийн дуучин Hanni БНСУ-ын Үндэсний Ассемблейн дэргэдэx Аудитын газарт HYBE entertainment-ын олон зүй бус асуудлыг дэлгэн тавьж байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com