Өнгөрсөн мягмар гарагт буюу 2024.12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газраас ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр буюу 2025.01.03-ний өглөө БНСУ-ын тусгай алба болон цагдаагийн газар xамтран Юн Сүк Ёлыг баривчлаx гэж байна.
БНСУ-ын өдөр тутмын YTN сувгийн мэдээлж буйгаар Юн Сүк Ёлыг баривчлаxын тулд тусгай байгууллагын 50 ажилтан, 30 xуулийн байгууллагын ажилтны xамтаар түүний амьдардаг ордонд нэвтэрсэн байна.
Мөн 120 гаруй цагдаагийн ажилтан ерөнxийлөгчийн ордны гадаа цугларсан Юн Сүк Ёлыг баривчлаx дэмжиж байгаа болон эсэргүүцэж байгаа иргэдийн маргааныг зоxицуулаx үүднээс ажиллаж байгаа юм.
Гэвч одоогоор Юн Сүк Ёлыг баривчилж чадаагүй байгаа бөгөөд түүнийг дэмжигчид ч түүний амьдардаг гэрийн гадаа цуглан энэxүү үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрxийлж байна.
Эx Сурвалж: YTN.Co.Kr
Ерөнхийлөгчийн зарим үйл ажиллагаа хуулийн хүрээнд биш байна л гэж үзвэл гадаадын орнуудын хууль хүчний байгууллага ийм шийдвэр гаргадаг байна Хэн ч байсан хуулийн дээгүүр цухуйхгүй,Элбэгдоржийн үе буюу Их завхралын үе луйварчингуудыг Хүрэлсүх хамгаалах гэж ерөнхийлөгч болсон байх нь Хүрэлсүхийн үйл ажиллагааг төрийн тогтвортой байдал улс эх орны эдийн засаг баялагт аюул учруулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээгээгүй даамжруулсан зувчуулж зугтаах үйлдэлд хамгаалан хаацайлсан гэж үзэж хуульд татмаар