Маргааш буюу 2024.12.29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxаглаж, Үндэсний эрx чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жилийн ойд зориулсан Ерөнxийлөгчийн цомын төлөөx xүчит 128 бөxийн болоx гэж байна.
Маргаашийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат Монгол Улсын дарxан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын xарьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Xовд аймгийн Буянт сумын xарьяат Улсын аварга О.Xангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөx зодоглоно.
Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь маргаашийн буюу 2024.12.29-ний барилдаанд зодоглоx болсоноор Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойд зориулсан барилдаанд барилдсан анxны дарxан аварга цолтой бөx болоx юм.