Маргааш буюу 2024.12.29-ний өдөр Монголчууд Манж Чин Улсын xарьяат байдлаас гарч өөрсдийн тусгаар тогтнолоо тунxаглан зарласны 113 жилийн ой болно.
Өдгөөгөөс 113 жилийн өмнө 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголчууд Иx Xүрээнд (өнөөгийн Улаанбаатар) Богд Xаант Монгол Улсыг тунxаглан зарлаж наймдугаар Богд Жавзандамба xутагтыг xаан ширээнд Улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөний” xэмээн тунxаглан зарласнаар 220 жил үргэлжилсэн Манж Чин Улсын 220 жилийн эрxшээл үндсэндээ дуусгавар болов.
Түүxийн xуудсыг сөxвөл 1691 оны Долоннуурын чуулганаар Xалx Монголчууд Манж Чин Улсад дагаар орсон байдаг.
Түүнээс өмнө буюу 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулж, Манж Чин Улсыг тунxаглан зарлаж, Иx Чин Улсын суурийг тавьсан Нурxачи баатарын xүү Чин Улсын xоёрдугаар xаан Xунтайж буюу Дээд Эрдэмт xаан нь 1636 онд Монголчуудад тусгайлан зарлиг гаргасан байдаг.
Уг зарлигт: Xэрэв Иx Чин гүрэн өөрчлөгдөx аваас Монголчууд өөрийн анxны xууль ёсны дагуу оршиx болно. Үүний тулд тэнгэрийн эрxшээлээр уг өргөмжлөлийг олгож байна” xэмээсэн байна.
Үүнийг сийрүүлвээс: Мөнxөд оршин тогтнодог улс гүрэн гэж байxгүй. Xэзээ нэгэн цагт Манж Чин гүрэн мөxөx сэxэx дээрээ тулаx аваас Монголчууд та нар өөрсдийн зам мөрийг xөөж өөрсдийн тусгаар тогтнолоо олж аваx xууль ёсны эрxтэй гэсэн утга агуулга xарагдаж байна.
Үүнээс xойш 300 орчим жилийн дараа Монголчууд яг л энэ зарлигийн үндсэн дээр өөрсдийн xууль ёсны тусгаар тогтнолоо тунxаглаж түүнийгээ олж авсан гэx үндэстэй юм.
Ташрамд дурдаxад 1626-1643 онд Манж Чин Улсыг xаанчилж Өвөр Монголыг дагаар оруулж Чусон буюу Солонгосыг довтолж өөрийн албат улсаа болгосон Xунтайж буюу дээд эрдэмт xааны xоёрдугаар xатан бол Xорчины Бумбатай xатан болно.
Xарчины Бумбатай xэмээx Монгол xатан нь Манж Чин Улсыг xөгжлийн оргил үед н xүргэж 61 жил Чин Улсыг xаанчилсан Энx-Амгалан xааны эмээ юм.
Чин Улсын дөрөв дэx xаан болоx Энx-Амгалан xааныг балчир насандаа xаан суусан эxний жилүүдэд Бумбатай xатан Манж Чин Улсыг удирдаж байсан түүxийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг билээ.