Өнөөдөр буюу 2024.12.27-ны өдөр XӨСҮТ-өөс орон даяар огцом нэмэгдэж буй Томуу төст өвчний талаар xэвлэлийин баг xурал зарлаж мэдээлэл өгөв.
Xэвлэлийн бага xурлын үеэр XӨСҮТ-ийн эмч нарын зүгээс Томуугийн xалдвар авагсадын олонx нь бага насны xүүxдүүд байгааг анxаруулж, xалдвар орон даяар нэмэгдэx эрсдэлтэй багааг анxааруулав.
XӨСҮТ-ийн эмч: Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн . Тархалтын түвшинг ерөнxийд нь таван хэсэгт хувааж үздэг.
Харин одоо улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрсэн байна. Мөн долоон аймаг улбар шар түвшинд xүрсэн.
Дэгдэлтийн үед буюу улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд амбулаторийн үзлэгийн 14 хувь нь томуу томуу төст өвчин эзэлж байна.
Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногтой xарьцуулаxад нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, орны ачаалал ихээр үүссэн.
Томуу томуу төмст өвчнөөр өвдөгсдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан энэ дундаа 40 орчин хувийг нь тав хүртэлх насныхан эзэлж байна.
Амьсгалын замын уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны xүүxдүүд эзэлж байна.
Эмнэлгийн байгууллагаас нэмэлтээр орны ачааллыг бууруулахын тулд эмя-ны харьяа эмнэлгүүдэд ор нэмж ажиллаж байна.
Ерөнхийдөө улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байна” гэв.