Цалинтай ээжийн ₮50,000-ыг ₮500,000 болгох өргөдлийг 54,632 хүн дэмжжээ

Роботууд удахгүй хүний сэтгэл хөдлөлийг биед нь хүрэх замаар мэдэрдэг болох тухай эрдэмтэд онцолж байна.
Тэдний судалгаагаар энэ нь сэтгэл хөдлөлийг хэмжих ирээдүйтэй арга гэдгийг тэмдэглэлээ.
Хөлс, мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаардаг арьсны дамжуулалт нь арьс цахилгааныг хэрхэн дамжуулж байгааг илэрхийлдэг.
Энэ нь нүүр царай таних, дуу хоолойны шинж чанараас ялгаатай нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг аж. Тиймээс ирээдүйд роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан өнгө аяс, үйлдлээ тохируулж чаддаг болно.
Судлаачид тус аргыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохын тулд бусад физиологийн дохиотой хослуулахыг зорьж байна.
Эх сурвалж: Technology innovation






