БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх 2025 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийх төлөвтэй байгаа талаар ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Игорь Моргулов мэдэгджээ. Ши Жиньпин, Владимир Путин нар Казань хотноо уулзаж, Орос, Хятадын цаашдын харилцааны талаар хэлэлцэнэ хэмээн таамаглаж байгаа юм.
Элчин сайд Моргулов цааш нь хэлэхдээ,Ши Жиньпиний Оросод хийх айлчлалын бэлтгэл ажил болгож, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 30 дахь удаагийн ээлжит хурал, мөн парламент хоорондын комиссын 11 дэх удаагийн хуралдааныг БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Аравдугаар сард БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И хэлэхдээ, Орос болон Хятадын харилцаа эрүүл, тогтвортой динамик хэвээр байгаа нь хоёр орон, ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг онцолж байсан. Үүнээс өмнө, Ши Жиньпин дарга ч ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг зохих ёсоор үнэлж байсан удаатай.
Тэрбээр хэлэхдээ, сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүй өвөрмөц шинж чанартай “дотно” болсон хэмээж байсан. Сонирхуулахад, Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “ирээдүйг харж чаддаг хүн” хэмээн магтаж байсан билээ.
(Эх сурвалж: Interfax)