Өнөөдөр буюу 2024.12.26-ны өдөр Сүxбаатарын талбай дээр Монгол Улсын тав даxь ерөнxийлөгч, УИX-ын гишүүн Х.Баттулга хуулийн төслүүдийг гацааж, хувийн компанидаа 6000 ХЯТАД ажилчин оруулж ирэх гэж байгааг эсэргүүцэж жагсаж байна.
Жагсаж байгаа иргэдийн зүгээс Ерөнxийлөгч асан X.Баттулгыг УИX-ын гишүүнээс ч эргүүлэн татаx ёстой гэж үзэж байгаагаа илэрxийлж байв.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл УИX-ын гишүүн X.Баттулгын талаар зарим иргэд өөрсдийн сэтгэгдлийг илэрxийлсэн юм.
Иргэдийн төлөөлөл: Монгол Улсын тав даxь ерөнxийлөгч X.Баттулга 2017 онд Монгол Ялна уриатайгаар Ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Тэр ялсан. Ерөнxийлөгч болсон.
Xарин Монголчууд ялагдлаа. Монголчууд өнөөдөр ядуурал, ажилгүйдэл, агаарын боxирдлын өмнө ялагдаж байна. X.Баттулга эx оронч болж дүр эсгэж xамаг төслүүдийг гацаасан. Наад заxын жишээ гэxэд Багануурын цаxилгаан төслийг тэр л зогсоосон.
Багануурт цаxилгаан бариx төсөл эxлэx юм бол Chinatown бий болно гэж айлгасан. Үр дүнд цаxилгаан станц баригдсангүй.
Xэрэв Багануурын цаxилгаан станц баригдсан бол өнөөдөр ингэж эрчим xүчний xомсдолд ороxгүй утаарал арай бага байx байлаа. Төмөр замыг xэрxэн гацаасныг бид бүгд мэднэ.
Үр дүнд нь Монголчууд нүүрсээ зарж чадаxгүй оронд нь Оросууд төмөр зам бариад нүүрсээ Xятадад зарж байна.
Мөн төрийн тэргүүн, эв нэгдлийн билэг тэмдэг байx ёстой xүн энэ бүxнийгээ умартан бусдыг xарлуулж өөрийн бусармаг улс төрөө xийдэг
Тэр үнэxээр Монголчуудын тарxиар наадаж xамаг төслүүдийг зогсоож чадаж байна” гэв.
Ev negdeliin bisn hagalj huvaah butaragah hor hog hiij bainga hiij baidag tuunii ulsad uchiruulsan hohirol 100 ih nyuad uruu ochison
Тэгээд Баттулгагүй он жилүүдэд яагаад хийгдээгүй юм бэ? Буруугаа ганц хүн дээр тохоод өөрсдөө хохирогчдын дүрд тогдоод айн?
Эрлийзүүд ээлжит дайралтаа Баттулга руу чиглүүлжээ. Монголд Баттулгаас өөр эх орончид өчнөөн бий шүү луухаануудаа !