“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай, “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодлогынхоо хүрээнд Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгооны эмчилгээний төвд хавдрын 8 бүлгийн 25 төрлийн урвалж оношлуурыг хандивлалаа.
Үүнд :
· PSA total-Түрүү булчирхайн хавдрын маркер
· Cyfra 21-1-Уушигны хавдрын маркер
· NSE- Уушигны жижиг эсийн хавдрын маркер
· S100-Нөсөөт эсийн хавдрын маркер
· HEP-Өндгөвчний хавдрын шинэ маркер
· Бамбай булчирхайн үйл ажиллагаа тодорхойлох /Anti-TG, Anti-Tpo, Аnti-TSHR/ зэрэг нэр төрлийн урвалж оношлууртай боллоо.
Эдгээр оношлуур нь орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчтнүүдэд түргэн, чанартай оношилгоо хийх боломжийг бүрдүүлнэ.
Мөн эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй юм.