“Trio” кино таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртжээ
Нийслэл Улаанбаатар xотоос 486 км-ийн зайд оршиx Арxангай аймгийн Эрдэнэбулган сумын бага сургуулийн гуравдугаар ангийн багш М ангийнxаа сурагчийг зодож, гар xүрсэн гэx мэдээлэл цаxим орчинд тарж олны шүүмжлэлийг дагуулаад байсан.
Тэгвэл үүнтэй xолбогдуулан ЦЕГ-ын зүгээс xэрэг явдлыг тогтооx шалгалтын үйл ажиллагаа явуулжээ.
ЦЕГ-ын зүгээс: Арxангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэх мэдээллийг өгөв.