Сагсан бөмбөгийн лигийн “Бүх одод”-ын тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдөр болно.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 30 дахь улирлын тоглолт түр завсарлаад байгаа билээ. Тэгвэл тус лигийн тэмцээн 12 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжилнэ. Сагсан бөмбөгийн лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа. 2024-2025 оны улирын тэмцээн долоон сар орчим хугацааны турш үргэлжилнэ.
20 жилийн түүхтэй “Хасын Хүлэгүүд” багийнхан өнгөрсөн жилийн лигийн аваргаар дахин тодорч, найм дахь түрүүгээ хүртсэн билээ.
Сагсан бөмбөгийн “Бүх одод”-ын тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд явагдах хуваарьтай байна. Үүний дараа хоёрдугаар сарын 09-ний өдрөөс сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны дараагийн тоглолтын бэлтгэлдээ гарах ажээ.
Шигшээ баг хоёрдугаар сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон тоглох бол 23-ны өдөр Улаанбаатар хотод Япон улсын шигшээ багийг хүлээн авч тоглоно.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Б.Билгүүн шигшээ багийн ахлагч, “Хасын хүлэгүүд”
О.Эрдэнэцогт “BCH Knights”
М.Өлзий-Орших “SP Apes”
Т.Ууганбаяр “Бишрэлт Металл”
Н.Батбаяр “Сэлэнгэ Бодонс”
Б.Тулуй “SP Apes”
М.Баасандорж “Завхан Бродерс”
Ч.Ихбаяр “Хасын хүлэгүүд”
Г.Болор-Эрдэнэ “Эрдэнэт Майнерс”
А.Азбаяр “Хасын хүлэгүүд”
Э.Энхбаясгалан “Бишрэлт Металл”
Э.Саруул-Эрдэнэ “Хасын хүлэгүүд”
Ч.Тэмүүлэн “Хасын хүлэгүүд”
Г.Мандахбаяр “Inut Yes TLG”
Г.Одбаяр “Эрдэнэт Майнерс”
Г.Балжинням “Дархан Юнайтед”
Б.Энх-Амар “Этүгэн Ирвэсүүд”
Ч.Маргад “Fairfax High School”
Дасгалжуулагчдын нэрсийг танилцуулбал:
Вассилис Фрагкиас ахлах дасгалжуулагч
Ц.Азбаяр туслах дасгалжуулагч
Б.Тамжид туслах дасгалжуулагч
В.Велибор туслах дасгалжуулагч
С.Эрхбаяр туслах дасгалжуулагч
С.Намуунаа багийн эмч
Сагсан бөмбөгийн Азийн АШТ Саудын Арабад болно
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 баг оролцоно. Харин эрхийн төлөө 24 баг өрсөлдөх юм. Эдгээр багууд дөрөв, дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд нэг багтай тус бүр хоёр тоглолт хийх хуваарьтай. Хэсэг бүрээс эхний хоёр баг буюу нийт 12 баг шууд Азийн АШТ-д оролцох эрхээ авч шалгарна. Тэгвэл хэсэгтээ гуравдугаарт бичигдсэн зургаан баг дахин гурав гурваар хоёр хэсэг болон хоорондоо тоглож дөрвөн баг эрхээ авна. Ирэх онд болох Азийн АШТ-д орсон 16 баг 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг шууд авах учиртай.
Сагсан бөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ 2027 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Катар улсад болох юм.