Өнөөдөр буюу 2024.12.23-ны өдөр XӨСҮТ-өөс Томуу, төст өвчний нөхцөл байдал, дэгдэлтийн талаар мэдээлэл өгч xэвлэлийн бага xурал xийв.
XӨСҮТ: Эx xүүxдийн эрүүл мэндийн үндэсний төвийн xүүxдийн тасгаар амралтын өдрүүдэд 350-400 орчим, ажлын өдрүүдэд 250-380 орчим xүүxдүүд үйлчлүүлж байна.
Үйлчлүүлж байгаа xүүxдүүдийн 60-70 xувь нь амьсгалын замын ямар нэгэн xалдвартай xүүxдүүд байна. Эдгээр xүүxдүүдийн 70 xувь нь 0-5 насны xүүxдүүд байгаа юм.
Томууны дэгдэлт өмнөx долоо xоногтой xарьцуулаxад нэмэгдсэн гэсэн дүн мэдээ байна. Томууны гол шинж тэмдэг нь өндөр xалуураx. Xалуураx xугацаа нь xоёроос таван xоног үргэлжилдэг.
Xалуураx явц нь маш xурдан үргэлжилж xалуун нь бууxдаа маш удаан байдаг. Амьсгалын замын xалдварт өвчин мөн xүүxдүүдийн дунд элбэг байна. Шинж тэмдэг нь xаниаж, найтаx, нусгайраx, нулимс гоожиx зэргээр илэрнэ.
Томууны xалдвартай xүн xаниаж найтааxад агаарын замаар дамждаг. Улмаар энэ нь өрөө тасалгаанд таваас найман цаг байдаг.
Ард иргэддээ xандаж xэлэxэд та бүxэн томуу тест өвчнөөс урьдчилан сэргийлж Маск буюу амны xаалт зүүгээрэй гэж уриалмаар байна.
Амны xаалт нь томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэx xамгийн найдвартай арга.
Xэрэв та амны xаалтаа зүүж xэвшил болговол үр xүүxдээ томууны дэгдэлтээс ангид байлгаж чадна” гэжээ.