АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп АНУ-д зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх бодлого батлана гэдгээ амлалаа.
Дональд Трампын мэдэгдснээр тус улсад зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийн ангилалтай байхыг хүлээн зөвшөөрөх албан ёсны бодлогыг төрийн түвшинд батлан хэрэгжүүлнэ хэмээв.
Энэ тухайгаа тэрбээр Аризона мужид болсон “Turning Point USA” хэмээх бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Трампын Засаг захиргааны үед АНУ-ын төрийн албан ёсны бодлогод зөвхөн хоёр хүйс буюу эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийг л хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол тийм ч хэцүү зүйл мэт сонсогдохгүй байгаа байх, тийм биз дээ” хэмээн Доналд Трамп онцоллоо
Түүний энэхүү мэдэгдэлд бага хуралд оролцож байсан хүмүүс алга ташин хариу үзүүлсэн байна.
Нэмж сонирхуулахад, Доналд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсан эхний цагуудаас эхлэн АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт оруулахуйц 25-аас дээш тооны тушаал, удирдамжид гарын үсэг зурахаар төлөвлөж буйг “Reuters” агентлаг мэдээлж байсан.
Тэдгээр шинэ бодлогод эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийн ангилалтай байх бодлого багтаж байгаа аж.
Эx Сурвалж: Reuters.com