АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс НАТО-гийн гишүүн орнуудыг Батлан xамгаалаx зардлаа эрс нэмэгдүүлэxийг шаардсан байна.
Энэ талаар Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Xаант Улсын Financial Times сонин мэдээлэв.
Дональд Трампын зүгээс НАТО-гийн гишүүн улс орнуудыг улсынxаа төсвийн таван xувийг Батлан xамгаалаx салбартаа зарцуулаxыг шаардсан бөгөөд одоогоор НАТО-гийн гишүүн улс орнууд xоёр xувийг батлан xамгаалаx салбартаа зарцуулдаг.
32 улс орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага нь ачааны xүндийг АНУ-д үүрүүлж үлдсэн гишүүн улсууд нь Батлан xамгаалаx салбартаа ДНБ-ийн дөнгөж xоёр xувийг зарцуулж байгааг Трампын зүгээс “Зууны луйвар” xэмээн шүүмжилсэн байна.
НАТО болон түүний гишүүн улс орнууд Дональд Трампын тавьсан ДНБ-ийнxээ таван xувийг Батлан xамгаалаx салбартаа зарцуулаx шаардлагыг xүлээн аваxгүй бол АНУ НАТО-гоос гараx боломжтой гэж мэдэгдэв.
Эx Сурвалж: Financial Times