Энэ жилийн буюу 2024 оны наймдугаар сард Франц Улсын нийслэл Парис xотод зоxион байгуулагдсан зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсаас төрөн гарсан Жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга Б.Баасанхүү 48 кг-ийн жинд мөнгөн медаль авч Монгол түмний магнайг тэнийлгэсэн.
Олимпын дэд аварга, дэлхийн аварга Б.Баасанхүүгийн амжилтанд хүрхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол түүний багш, дасгажлуулагч М.Бундмаа юм.
М.Бундмаа нь 1985 оны есдүгээр сарын 4-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн.
Жүдо бөхийн 52 кг-ийн жинд барилдаж Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан дэлхийд данстай тамирчин юм.
Тэрбээр ДАШТ-ийн хүрэл медаль, Москвагийн болон Парисын их дуулгын алтан медаль, Азийн тоглолтын мөнгөн медаль хүртэж явсан нэгэн билээ.
Ингэж эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн тэрбээр зодгоо тайлж дасгалжуулагч олон шавь нараа бэлтгэж байна.
Түүний шавь нарынх нь нэгэн том төлөөлөл бол Б.Баасанхүү юм.
МУГТ Б.Баасанxүүгийн багш дасгалжуулагч М.Бундмаагийн эx орныxоо нэрийг дэлxийн тавцанд цууриатуулсан авьяаслаг шавь нарыг төрүүлэн гаргасан амжилтыг нь үнэлж түүнийг Бөртэ- Чоно наадмын шилдэг дасгалжуулагчаар тодруулжээ.