Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээн байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Бид хийх ажлуудаа эрэмбэлсэн. Дунд, богино, урт хугацаанд ямар ажил хийх юм бэ гэдэг төлөвлөгөө гаргаж, нийслэл аймаг дүүрэгтэй уялдаатай ажиллана. Хороог татан буулгаж, нийслэлд шилжүүлсэн ч уялдаа холбоогүй байна, дэмжлэггүй байна гэж үзсэн. Агаарын бохирдлын хэмжилтүүд олон янз байна гэдэг гомдлыг иргэдээс ирүүлж байгаа. Эргэлзээг тайлна. Түлшний талаар мэдээллийг өгнө, мөн чанар, стандартын шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр ажиллана.
Цаашлаад дулаалгын асуудлыг яаж шийдэх юм. Хийн асуудал руу яаж шилжих юм гэдэг асуудлыг шийднэ. Түүхий нүүрсийг зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлгүй түлж байна. Зөвшөөрөлтэй түлж байгаа хэсгийг хэрхэн яаж технологийн шинэчлэл хурдан хийж утаагүй болгох вэ. Зөвшөөрөлгүй нүүрс түлж байгаа хэсэг дээр хэрхэн захиргааны арга хэмжээ авах вэ гээд ажлаа төлөвлөөд ажиллаж байна. Байнгын хорооны хурал үргэлжилж байна.