“MiddleAsianNews” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Дэлхий дээрх англи хэлээр ярьдаггүй улс орнуудын иргэдийн англи хэлийг хэр сайн эзэмшсэнийг харуулсан рейтингийг мэргэжилтнүүд гаргажээ. Англи хэлний мэдлэгийн индекс (EF English Proficiency Index)-ийн 2024 оны жилийн тайлангаар Нидерланд улс англи хэлний мэдлэгээрээ тэргүүлжээ. Харин манай Монгол улс Дэлхийн 116 орноос 84-рт орж, хамгийн доогуур үзүүлэлттэй орнуудын тоонд оржээ.
Тайланд дурдсанаар, Нидерланд улс Англи хэлний мэдлэгийн индексээрээ 636 оноотойгоор зургаа дахь жилдээ ийнхүү тэргүүн байраа хадгалсан байна. Нидерландын араас Норвеги (610 оноо), Сингапур (609 оноо) оржээ. Харин рейтингийн хамгийн доод оноотой улсуудад Йемен (394 оноо), Тажикистан (412 оноо), Ливи (415 оноо) оржээ. Англи хэлний мэдлэгээр тэргүүлэгч арван орны тоонд Швед (608 оноо), Хорват (607 оноо), Дани (603 оноо) зэрэг Европын улсууд багтжээ. Гэсэн хэдий ч, Европын бүс нутгийг нийт дүнгээр нь авч үзвэл өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэттэй гарчээ.
Монгол улсын хувьд 464 оноо авч, Дэлхийн дундаж үзүүлэлт болох 477 онооноос доогуур байр эзэлсэн байна.
Англи хэлний мэдлэгээр тэргүүлсэн шилдэг арван орон:
Нидерланд — 636
Норвеги — 610
Сингапур — 609
Швед — 608
Хорват — 607
Португал — 605
Дани — 603
Грек — 602
Австри — 600
Герман — 598
Монгол болон бусад улсын үзүүлэлт:
Украйн — 535 (40-р байр)
ОХУ — 532 (44-р байр)
Турк — 497 (65-р байр)
Монгол — 464 (84-р байр)
Азербайжан — 462 (86-р байр)
Киргизстан — 457 (88-р байр)
Хятад — 455 (91-р байр)
Япон — 454 (92-р байр)
Узбекистан — 439 (98-р байр)
Казахстан — 427 (103-р байр)
Тажикистан — 412 (109-р байр)
Хамгийн сүүлд Йемен улс 394 оноотойгоор жагсаалтын сүүлийг мушгисан байна.
Эх сурвалж: MiddleAsianNews