Амьдралын дасгалжуулагч, гэр бүлийн зөвлөх, сэдэлжүүлэгч гэх мэтийн гуншнаар өөрсдийгөө цоллож, бусдын амьдралыг заах, тэр дундаа сүйрүүлж буй дүр зураг нийгэмд ажиглагдаад удлаа. Газраас хөндийрсөн агаарын хэдэн зөвлөгөөгөө сүржин даржин оноч үгсээр тодорхойлж, заавал байх ёстой мэтээр тулгах нь хосуудын амьдралд ч багагүй төвөг болдог. Үнэндээ бодит амьдрал тэс өөр. Та бидэнд гэр бүлийн зөвлөгөө өгөөд байдаг мундаг хүмүүс ихэнхдээ ганц бие, эсхүл эхнэрээсээ салж саринисан байх нь олонтаа. Тогоон доторх амьдралаа шийдэж эс чаддаг хэрнэ бусдад зааж, зөвөлнө гэдэг сүйрэл мөн.
Бид энэ удаа итгэж үл болох поп дасгалжуулагчдын нэг, бусдын гэр бүлийг хэрхэн сүйрүүлсэн нэгэн тохиолдлыг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе. Амьдралын дасгалжуулагч эрхмийг энд “Муур багш” гэж нэрлээд болсон үйл явдлын талаар өгүүлж байна.
Муур багш дээр саяхан нэгэн эмэгтэй очиж зөвлөгөө авчээ. Тухайн эмэгтэй гэр бүл зохиогоод 14 жил болж байгаа, хоёр хүүхэдтэй. Цаашид гэр бүлийн амьдралаа хэрхэн авч явах талаар зөвлөгөө авъя гэж л дээ. Муур багш түүнээс баахан зүйл асууж шалгааж байснаа “Танай гэр бүл салж сарнихын ирмэг дээр ирсэн байна. Нөхрөөсөө хоёр сар тусдаа байгаад хамтын амьдралаа эргэн сэргээх, эерэг сайхан бүхнээ дурсах замаар гэр бүлээ аврахыг зөвлөж байна” хэмээн айлдсан байна. Эмэгтэй муур багшийн зөвлөгөөнд итгээд хоёр сар тусдаа амьдрахаар шийдэв. Нэгэн өдөр муур багш бүсгүйг Дубайд болох асар чухал сургалтанд авч явахаар шийдсэнээ дуулгаж гэнэ.
Ингээд Дубайн Coca Cola аренад 13 мянган оролцогчтой, том хэмжээний арга хэмжээнд муур багш үйлчлүүлэгчээрээ зардлаа даалгаж оролцоод амжжээ. Тэрхүү арга хэмжээнд “Баян аав ядуу аав” номын зохиогч Роберт Киёосаки тэргүүтэй илтгэгчид хэрхэн баяжих тухай сургаал айлдаад өнгөрсөн гэх.
Муур багш өөрийн үйлчлүүлэгч эмэгтэйтэй долоо хоног Дубайд нэг өрөөнд байрлахдаа “нөхрөөсөө салж байж амьдрал чинь тэгшрэх юм байна” гэж ятгаад улмаар бэлгийн харилцаанд татан оруулжээ. Ингээд монголд ирэхдээ тэдний харилцаа хосын түвшинд хүрсэн байна. “Хоёр сар хүлээх ёстой” гэх сургаалийг дагасан нөхөр, хүүхдүүд нь ч энэ байдлыг хараад шоконд оров. Муур багш одоо тэдний байр, бусад өмчлөлийг нь шинэ эхнэр болон өөрийн нэр дээр хамтран эзэмшигчээр шилжүүлж авахаар эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн талаар эх сурвалж хэллээ. Муур багш өөрөө ч эхнэр хүүхэдтэйг энд дурдъя.
Бизнесийн салбарт, тэр дундаа зөвлөх үйлчилгээнд ёс зүйн хатуу зарчмууд бий. Үйлчлүүлэгчээ өвөртөө оруулж улмаар хоёр айлын есөн хүүхдийг өнчрүүлж хагацал үзүүлнэ гэдэг ёс зүйтэй, дасгалжуулагч хүний үйлдэл яав ч биш.
Бид энэхүү нийтлэлээр бусдын ажил хөдөлмөр, зөвлөх зөвлүүлэх асуудлыг шүүмжлэх гэсэнгүй. Амьдралаа чиглүүлж, алсын хараагаа тодорхойлох гэж байгаа бол ямар хүнээс зөвлөгөө аваад буйгаа дахин нэг харахыг сануулахыг зорилоо.
энэ амьдралын заагч Есүс чинь Амартүвшин john гээд худлаа гадаад нэр мэр шаасан АФА амьдралын заагч гэж байгаа болгоомжтой байлгаарай охид , хөвгүүдээ ийм гаж гаруудаас
Яг зөв. ёс зүй гдг асуудал бүх салбарт сөнөсөн
Манай нэг таньдаг хүүхэн coach болчихсон байнлээ Өөрөө үнэн дампуу хүүхэн янз янзийн залуучуудтай явалдана Нөхөр байхгүй тэгсэн чинь тэнэг тэнэг юм ярчихсан явж байнлээ
Хэзээ бид хүнээр амьдралаа заалгаж блаа.Ингэтлээ л тэнэгрэжээ.Нөгөөхий нь хүрүүний үзүүр,ам 2оороо мөнгө олох гсн луйварчид анаастай.
Нэр ус, зурагтай нь гаргавал дараагийнх нь арай ийм бдл гаргахгүй.