Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломжтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн байна.
Тэрбээр томилолтынхоо үеэр олон жилийн турш яригдаж байгаа V цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцоонд xүрчээ.
Төсөл ирэх 2025 онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна.
Мөн түүнчлэн Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болжээ.