Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөгдөх дүн нь татвар ногдох орлогын 1 хувь хүртэл дүнгээр төлбөл зохих албан татвараас ШУУД хасаж хөнгөлөгдөхөөр боллоо.
- 9.1 ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах
байгалийн нөөцийг нэмэгдүүлэх
байгалийн баялгийг зохистой ашиглах
нөхөн сэргээх,
агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах
цөлжилтийг сааруулах;
- 9.2 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ
хүүхдийн асрамжийн үйлчилгээ
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх
хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах, ашиглах
зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;
- 9.3. соёлын өвийг хамгаалах, сэргээх
музей, номын сангийн үйл ажиллагаа
хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх,
соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;
- 9.4 нийтийн эзэмшлийн зам, талбай, барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах
цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах,
цэцэрлэгжүүлэх
нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;
- 9.5. давагдашгүй хүчин зүйлийн хохирол барагдуулах
гамшгийн улмаас үүссэн хохирол барагдуулах;
- 9.6 спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах
олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах
Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй багт санхүүгийн дэмжлэг
мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;
- 9.7. Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутанд олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг
Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутанд олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг
мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;
- 9.8. их, дээд сургуульд судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;
шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;
- 9.9. төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа;
төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа
- 9.10. Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа