С.Амарсайхан: Евразийн хэлэлцээрт нэгдэх асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ
Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 681 116 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 3
6 орон таарсан 38
5 орон таарсан 441
4 орон таарсан 4294
3 орон таарсан 42890
баримт тохиролд таарч азтан боллоо.
Хамгийн олон азтан, тохирол таарснаас хамгийн өндөр нь Хан-Уул дүүрэг 7746 азтан, Сүхбаатар дүүрэг 7097 азтан, Баянзүрх дүүрэг 6898 азтан, Чингэлтэй дүүрэг 5820 азтан, Баянгол дүүрэг 5431 азтан, Сонгинохайрхан дүүрэг 3951 азтан, Орхон аймаг 1083 азтан, Дархан-уул аймаг 1035 азтан, Өмнөговь 779 азтан, Дорнод 738 азтан тус тус тохирол таарсан байна.
“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг +31%, Сэлэнгэ аймаг +29%, Баянхонгор аймаг +26%, Булган аймаг +26%, Өвөрхангай аймаг +25%, Ховд аймаг +24% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.