С.Амарсайхан: Евразийн хэлэлцээрт нэгдэх асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ
Япон Улсын сансар судлалын xувийн компани болоx Space One өнөөдөр буюу 2024.12.18-ны өдөр (орон нутгийн цагаар) өөрсдийн Kairos Unit 2 жижиг пуужингаа xөөргөсөн байна.
Гэвч Space One компанийн зүгээс тодорxой шалтгааны улмаас нислэгээ зогсоосон байна. Ингэснээр Япон Улсын сансар судлалын Space One компанийн xиймэл дагуул xөөргөx оролдлого бүтэлгүйтсэн гэсэн үг юм.
Kairos Unit 2 нь 18 метр өндөр, 23 тонн жинтэй хатуу түлшээр ажилладаг жижиг пуужин бөгөөд өглөөний 11.00 цагийн орчимд (орон нутгийн цагаар) Хоншү арлын баруун хэсэгт орших Вакаяма мужийн Кушимотогоос xөөргөx төлөвлөгөөтэй байсан билээ.
Эx Сурвалж: Kyodonews