Швед улс 2021 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан шилдэг орнуудын нэгт жагссан.
Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулсан нь
Швед бол 1990 оноос 2021 он хүртэлх 31 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг даруй 33 хувиар бууруулж чадсан улс.
2021 онд Шведийн хүлэмжийн хийн ялгаруулалт 2019 оны түвшнээс 5,5%-иар багассан үзүүлэлттэй байна.
Уур амьсгалын бодлого
Швед нь цаг уурын хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн бүрэн бүтэн бодлогын хүрээтэй бөгөөд, OECD-ийн хамгийн шилдэг гүйцэтгэлтэй орнуудын нэг гэж тооцогддог. Швед нь нүүрстөрөгчид үнэ тогтоох хөтөлбөрийг хамгийн анх нэвтрүүлсэн улс бөгөөд Дэлхийн хамгийн өндөр нүүрстөрөгчийн татвартай.
Эрчим хүчний эх үүсвэрүүд
Швед нь эрчим хүчээ цөмийн, ус, био-түлш, салхи болон нарны эрчим хүчээс авдаг. 2019 онд Шведийн эрчим хүчний 56.4 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс байсан ба 2030 он гэхэд тус улс энэ тоог 65 хувьд хүргэх төлөвтэй байна.
Цаг уурын зорилтууд
Швед улсын хувьд цаг уурын зорилт нь 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг 2010 оны түвшнээс 70 хувиар бууруулж, 2045 он гэхэд 0 хувь болтол нь бууруулахаар зорьж байна.
Бээжин агаарын бохирдлыг бууруулж, амьсгалах агаараа цэвэрлэхийн тулд дараах алхмуудыг авч хэрэгжүүлжээ:
- Дизель түлшний стандартыг чангатгасан
Бээжин хотын удирлага дизель хөдөлгүүр, катализатор болон дизель тоосонцрын шүүлтүүрүүд (DPF)-ийн стандартыг илүү чангаруулсан. Мөн, 2003 онд дизель хөдөлгүүртэй автомашины утааны ялгаруулалтын хязгаарыг чангатгах туршилтыг амжилттай нэвтрүүлсэн.
- Хуучин машинуудыг “жагсаалаас” гаргасан
Бээжин хуучин, агаарын бохирдол үүсгэгч тээврийн хэрэгслүүдийг устгах захирамж гаргасан. Учирн нь, олон жил эдэлсэн хуучин автомашин нь шинэ автомашинтай харьцуулахад илүү их хорт утаа ялгаруулдаг ба агаар бохирдох гол эх үүсвэр болдог.
- Хяналтын дэвшилтэт технологийг ашигласан
Бээжин замын хажууд зайнаас тандан судлах, утаа ялгарлыг хэмжих зөөврийн систем болон зайн оношлогоо зэрэг дэвшилтэт технологийг ашигласан.
- Бусад арга хэмжээ
- Ачааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналт
- Унадаг дугуйн өргөн хэрэглээ
- Нүүрсний хэрэглээг бууруулж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар эрчим хүчний бүтцийн өөрчлөлт хийсэн.