Сири улсад шинэ засгийн эрх гарсан энэ цаг үед цэргийн сэтгүүлчдийг Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэмийн “суртал ухуулгын машины” нэг хэсэг байсан хэмээн тооцож тэднийг шүүхээр шийтгэх болно хэмээн тус улсын Мэдээллийн Яамнаас мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар, шилжилтийн үеийн хууль сахиулах ажиллагааны хүрээнд Сирийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, иргэдийг үй олноор нь хөнөөсөн үйлдлийг сурталчлахад шууд болон дам байдлаар оролцсон сэтгүүлчдийг хариуцлагад татах аж.
Арванхоёрдугаар сарын 8-нд Башар аль-Асадын дэглэмийг эсэргүүцдэг лалын шашинтны босогчид Сирийн нийслэл Дамаск руу нэвтэрч, засгийн эрхийг булаан авсан билээ. Сирийг бараг 25 жилийн турш удирдсан Асад өөрийн ойрын холбоотнууддаа урьдчилан анхааруулахгүйгээр Оросын цэргийн тусламж ирэх гэж байгаа хэмээн итгүүлсээр гэр бүлийн хамтаар зугтсан. Тэрбээр ОХУ-ын Хмеймим дахь цэргийн бааз руу нисч очсон ба улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд орогнол олгосон байна.

Сирийн мэдээллийн яам: Башар Асадын мэдээллийг сурталчлахад хувь нэмэр оруулсан цэргийн сэтгүүлчдийг шүүхээр шийтгэнэ
Арванхоёрдугаар сарын 10-нд Сирийн түр засгийн газрын тэргүүнээр Мухаммед аль-Башир сонгогдсон бөгөөд тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл уг албыг хаших аж. Башир бол Исламистын эвсэл “Хайят Тахрир аш-Шам”-ын удирдлага дор Идлиб мужид байгуулагдсан Сирийн авралын Засгийн газрыг тэргүүлж байсан хүн юм. Баширыг “Хайят Тахрир аш-Шам” бүлгийн удирдагч Абу Мухаммед аль-Жуланигийн ойрын хамтрагч гэж үздэг байна. (Эх сурвалж: Central Asia News)