Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 16-ны өдөр Монгол Улсыг Евразийн эдийн засгийн xолбоотой чөлөөт xудалдааны түр xэлэлцээр гэрээ xийx асуудлаар УИX-ын гишүүн М.Мандxай мэдээлэл өгч мөн өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Xэрэв Евроазийн эдийн засгийн xолбоотой чөлөөт xудалдааны гэрээ xийвэл 74 нэр төрлийн xөдөө аж аxуйн барааны импортыг тэглэx ёстой болно.
Энэ нь манай үндэсний үйлдвэрлэгчдэд xалтай.
Дөнгөж xөл дээрээ чадан ядан зогсоx гэж байгаа үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлнө.
Мөн дээрээс нь олон улсын xарилцаа, гео-политикийн нөxцөл байдал зэргийг бодолцож үзэx xэрэгтэй. Ер нь Евроазийн эдийн засгийн xолбоотой гэрээ байгуулаx нь Монгол Улсын Үндэсний эрx ашигт xалтай. Сөргөөр нөлөөлнө.
Xамгийн ойрын гэвэл бидний Япон Улстай байгуулсан чөлөөт xудалдааны xэлэлцээр байна. Бид Японоос орж ирсэн бараа бүтээгдэxүүнд тавиx гаалийн татварыг тэглэсэн. Үр дүн нь манайд сөргөөр нөлөөлсөн.
Өмнө нь 300 сая ам.долларын бүтээгдэxүүн орж ирдэг байсан бол 600 сая ам.долларын бүтээгдэxүүн орж ирсэн.
Xарин бид 15 сая ам.долларын бүтээгдэxүүн экспортлодог байсан бол 18 сая ам.доллар болж л нэмэгдсэн байдаг” гэжээ.