БНСУ-ын ерөнхийлөгч, тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Юн Сүк Ёл 2024.12.03-ны үдэш өөрийн улсад дайны онц байдал зарлаж дэлхий нийтийн анхаарлыг татсан.
Юн Сүк Ёлын энэхүү үйлдлийг улс төр судлаачдын зүгээс олон жил үргэлжилсэн улс төрийн хямралыг даван гарах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байсан юм.
БНСУ-д тус улсын ерөнхийлөгчийн зарласан дайны онц байдлыг дан ганц АН төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, сэтгүүлчид мөн иргэдийн зүгээс хүчтэй эсэгүүцэж байгаагаа илэрхийлэн Юн Сүк Ёлыг огцоруулах хөдөлгөөн өрнүүлсэн хэвээр байна.
Тэгвэл ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцоруулах уг хөдөлгөөнийг тус улсын алдарт дуучин, жүжигчин IU буюу И Жэ Юн дэмжиж байгаа илэрхийлэн жагсаалд идэвхитэй оролцож буй жагсагчдад зориулж хувиасаа үнэгүй хоол, гар дулаацуулах халаагуур, халуун цайгаар хангахаар болсон байна.
Тодруулбал тэрбээр жагсаалд оролцох хүмүүс жагсаалын үеэр хооллохыг хүсвэл ойролцоо байгаа хоолны газруудад ороод UAENA гэж хэлээд авах боломжтой гэжээ.
Ташрамд дурдахад дуучин IU нь жүжигчин дуучин Бён Вү Соктой хамтран MBC телевизийн цуврал олон ангит кинонд хамтран тоглох бөгөөд ирэх 2025 онд үзэгчдийн хүртээл болно.
Мөн дуучин IU нь сайн үйлсийн аян, хандив тусламжийн үйлст гар татдаггүй бөгөөд олон тэрбумаар тоологдох Воныг сайн үйлст зориулж хандивлаж явдаг уран бүтээлч билээ.
Эх Сурвалж: Allkpop.com