“Wall Street Journal”-ийн мэдээлснээр, 2035 он гэхэд БНХАУ улсын хүн ам цөөрч, хүн ам зүйн хямралд өртөх магадлалтай аж. Фушунь хотын жишээнээс харахад л залуу хүмүүсийн тоо эрс буурч, ахмад настнуудын хувь хэмжээ нэмэгдсээр байна.
НҮБ тооцооллоор аль 2022 оноос хойш Хятадын хүн ам буурах хандлага ажиглагдсан ба 60-аас дээш насныхан нийт хүн амын 30 хувийг эзлэх төлөвтэй байгаа аж.
Хүн ам нь ийн цөөрөх болсон шалтгааны нэг бол “Нэг гэр бүл – Нэг хүүхэд” хэмээх бодлого. Энэ нь хүн ам зүйн өөрчлөлтөд их нөлөөлсөн гэгддэг. Хүн ам нь 1.41 тэрбумаас 1.39 тэрбум болтлоо буурна гэсэн тооцоо байгаа юм. Нөлөөлж буй хүчин зүйлсийг дурдвал:
– Шинээр мэндлэх хүүхдүүдийн тоо багассан.
– Өндөр настай хүмүүсийн нас баралт нэмэгдэнэ.
– Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо багассан.
– Гэр бүл зохиох тохиолдлууд багассан.
– Хүүхэд төрүүлэхгүй байх сонирхол ихээр нэмэгдсэн.
– Хүүхэд өсгөх нь санхүүгийн хувьд өндөр зардалтай.
(Эх сурвалж: Wall Street Journal)