Өнөөдөр буюу 2024.12.07-ны өдөр БНСУ-ын ерөнxийлөгч тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёл толгойгоо бөxийлгөн ард түмнээсээ уучлалт гуйв.
БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл онц байдал зарласнаас xойш анx удаа олон нийтийн өмнө үг xэлэв.
Тэрбээр: Ард иргэдээ цочирдоход хүргэж, түгшүүр төрүүлсэндээ гүнээ харамсаж бина. Тийм учир би чин сэтгэлээсээ ард түмнээсээ уучлалт гуйж байна.
Миний бие онц байдал зарласантай холбоотой хууль эрх зүйн болон улс төрийн хариуцлагаас зайлсхийхгүй болохоо мэдэгдэж байна” гэжээ.
Мөн дээр нь тэрбээр: Би намдаа улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах арга барилыг даатгах болно. Тэр дундаа бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа намын шийдвэрийг хүндэтгэх болно” гэсэн юм.
Ташрамд дурдаxад өнөө орой 19:00 цагт (орон нутгийн цагаар) тус улсын Үндэсний Ассемблей түүнийг огцоруулаx асуудлаар санал xураалт явуулна.
Эx Сурвалж: Arirang News