Шинэ хоршоо салбар дундын уялдаа холбоог хангах Үндэсний хорооны дарга, Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчид хоршоологчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “ХОРШООЛОГЧДООС-ХОТЫНХОНДОО” уриан дор Өвлийн идэш арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 12-21 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр монгол орны өнцөг булан бүрд бэлтгэж ирүүлсэн, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил зэргийг бөөний үнээр худалдан борлуулна.
Өвлийн идэш арга хэмжээ нь Баянгол дүүрэг-УБ Төмөр Зам “1000 машины зогсоол”, Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төв гадна талбай, “Жуков”-ын талбай, Чингэлтэй дүүрэг-“Барилгачдын” талбай, Сонгино хайрхан дүүрэг – “Номин” агуулахын дэргэд Драгон терминалын авто зогсоол, Хан-Уул дүүрэг- Төв цэнгэлдэх хүрээлэн, Багануур дүүрэг – “Хэрлэн” худалдааны төвийн гадна талбай, Налайх дүүрэг-“Налайх” захад тус тус болно.