Спортоор дамжуулан хүүхэд залуусын суурь хүмүүжлийг төлөвшүүлэх, зөв хүн болгоход зорин ажилладаг хүмүүс бол мэргэжлийн дасгалжуулагч нар юм. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхсон спортын төрлөөр тууштай хичээллэхийг нь дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарах нь чухал. Ингэхдээ хаа тааралдсан клубтээ хүчээр өгөх бус мэргэжлийн статустай зөв клубт, туршлагатай багш дасгалжуулагч дээр хичээллүүлэхийг зөвлөж байна.
Монголын Хүүхдийн Волейболын Академийг “Минтонет говь” клубын ерөнхий дасгалжуулагч, энэ төрлийн хоёр дахь үеийн тод төлөөлөл Р.Тамираа үүсгэн байгуулжээ. Өдгөө тус академид нас насны 350-450 хүүхэд хичээллэж, спортоор дамжуулан эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө бий болгон идэвхтэй суралцаж байна. Ингээд тус академийн төлөөлөл тамирчид болон Монголын Хүүхдийн Волейболын Академийн Тэргүүн Р.Тамираатай цөөн хором ярилцсан юм.
Монголын Хүүхдийн Волейболын Академид 350-450 тамирчин хичээллэдэг
Монголын хүүхдийн волейболын академийн тамирчин Б.Гэгээнзаяа
Бид хоёр “ихэр охидууд” байгаа. Намайг Гэгээнзаяа, манай эгчийг Гэгээнжаргал гэдэг. Бид хоёрыг волейбол тоглоход манай эцэг эхчүүд маш сайн дэмждэг учраас их урам зориг авдаг. Бид хоёр 7 настайгаасаа эхлэн волейболоор хичээллэсэн. Волейбол тоглох үед бөмбөг залах, авах, маш гоё кайфтай байдаг. Манай ах дүүсийн ихэнх нь волейбол тоглодог болохоор волейбол тоглодог болсон.
Монголын хүүхдийн волейболын академийн тамирчин Б.Гэгээнжаргал
Миний хувьд яагаад волейболын спортоор сонгон хичээллэх болсон гэхээр энэхүү спорт нь өөрөө хүнд хүндлэл мөн багийн үйл ажиллагаа, бүх зүйлийг илүү сайн олгож өгдөг, илүү нээлттэй болгодог учраас би энэ спортыг сонгон хичээллэх болсон. Иймээс ч волейболын хүүхдийн академийг сонгосон байгаа.
Энэ нь хүүхдийг багаас нь маш өндөр техниктэйгээр, хүүхдийг багаас нь бэлтгэдэг болохоор энэхүү клубыг сонгосон байгаа.
Монголын хүүхдийн волейболын академийн тамирчин О.Төгөлдөр
Сайн байна уу. Намайг Оюунбаатарын Төгөлдөр гэдэг. Би Хүүхдийн волейболын академийн 13 насны 1 дүгээр багийн тоглогч. Холбогчоор тоглож эхлээд одоо холбогчийнхоо чадварыг хөгжүүлээд явж байна. Волейболын спорт талбай дээр гарах гоё. Оноо аваад л багаар тойроод гараа цохиод орилж эмоци гаргахад маш гоё байдаг.
Монголын хүүхдийн волейболын академийн тамирчин А.Ану
Сайн байцгаана уу. Намайг Ану гэдэг. Би “Ноён” U13 насны багт довтлогчийн байрлалаар тоглодог. Анх ээж намайг бэлтгэлд явах уу гээд тэгээд би явж эхэлсэн. Тэгээд волейболын спортоор хичээллэснээр багийн ажиллагаа, олон найз нөхөдтэй, сандрахгүйгээр илүү өөртөө итгэлтэйгээр тоглодог. Тамираа багш дээр хичээллэж эхлээд хоёр жил болж байна. Тэгээд Тамираа багшаасаа зөндөө олон зүйл сурч авсан.
Монголын Хүүхдийн Волейболын Академийн Тэргүүн Р.Тамираа
Спортын шинжлэх ухааныг нь судлаад үзсэн би ерөөсөө л бага насны хүүхдүүдтэй л ажиллахгүй бол болохгүй юм байна гээд энэ академийг байгуулсан.
“Ноён” клубтэй 1997 оноос хойш анх тамирчин гэж холбогдоод л 2001 он хүртэл миний тамирчин байх хугацаа бол 4-хөн жилийн хугацаатай байсан. Багш намайг төгсөнгүүт ерөөсөө чи дасгалжуулагч болоорой, энэ клубыг авч яваарай гээд ингээд өгсөн. Академиа ингээд аваад яваад ирэхээр хамгийн гол санаа, зорилго нь системтэйгээр бэлтгэх. Нөгөө систем гэж яриад, сургалтын систем гэж яриад байгаа зүйлүүдийг л нутагшуулах маш чухал болчхоод байгаа. Хэн нэгэн, Тамираа байсан, байгаагүйгээр сургалт маань үргэлж мөнхөд ингээд цаашаа үргэлжилж байх нь маш чухал болчхоод байна. Гол зорилго нь юу вэ гэхээр бүх насны хүүхдүүдийг системтэйгээр бэлтгэх нь зөв юм байна. Яг өнөөдрийн байдлаар Монголын хүүхдийн волейболын академи дээр 18 насны ангиллаар 350-450 орчим хүүхэд хичээллэж байна.
Ярилцсанд баярлалаа.