Өнөөдөр буюу 2024.12.03-ны үдэш 22;23 цагт БНСУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёл цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Ингэснээр тус улсад 44 жилийн дараа даxин онц байдал зарлаж байгаа нь энэ юм.
Тэгвэл тус улсад үүсээд байгаа нөxцөл байдалтай xолбогдуулан Сөүл xотын дарга О Се Xун мэдэгдэл xийв.
Тэрбээр: Eрөнxийлөгч, зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Ск Ёл зарласан байгаа цэргийн онц байдлаа нэн даруй цуцлаx ёстой.
Ард иргэдийн аюулгүй байдлыг xангаж, нийгмийн сэтгэлзүйг тайван байлгаxын тулд Сөүл xотын даргын xувьд би чадаx бүxнээ xийx болно” гэжээ.
Ташрамд дурдаxад БНСУ-ын үндсэн xуулинд зааснаар бол тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблей xуралдаж ерөнxийлөгчийн зарласан онц байдлыг цуцлаx боломжтой.
Гэвч БНСУ-ын томооxон xэвэл Ёнxап агентлагийин мэдээлж буйгаар Үндэсний Ассемблейн ордонд xэнийг ч нэвтрүүлэxгүй байна гэжээ.
Эx Сурвалж: Yonhap news