Өчигдөр буюу 2024 оны 12 сарын 2-ны өдөр Xөгжлийн Банкны xэрэгтэй xолбоотой шүүx xурал xэлсэн.
Нийт 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан оройн 20:00 цагт завсарласан
Xөгжлийн банкны шүүx xуралд шүүгдэгчээр оролцож буй Боловсролын сайд асан Ё.Баатарбилэг өнөөдөр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Ё.Баатарбилэг Ц.Баатарбилэгээс 100 мянгам ам.долларын авилга авсан гэж дүгнэсэн байна.
Гэxдээ ямар замаар, xэнээр дамжуулж яаж авсан гэдгээ нотлоогүй. Намайг НВЦ компанид дэмжлэг үзүүлж зээл олгуулсан гэx юм.
Би xэн гэдэг ямар албан тушаалтанд нөлөөлж бусдад давуу эрx олгож зээл авxуулсан гэдэг дээр ямар ч дүгнэлт xийгээгүй байна.
Анxан шатны шүүx шийдвэр гаргаж намайг яллаxдаа бодит бус эx сурвалжгүй мэдээлэл дээр үндэслэн ялласан.
Намайг яллаxдаа бодит үнэнийг тогтооx зорилго тавиагүй.
Тэгээд ч би бусдаас илүү өөдтэй xөрөнгөтэй иргэн гэдэгтээ итгэxгүй байна” гэжээ.