Шинэ залуусаар хүчээ сэлбэсэн сагсан бөмбөгийн шигшээ баг 11 дүгээр сард Азийн АШТ-ий урьдчилсан шатны хоёр чухал тоглолтоо нэгийг нь Японд, нөгөөг нь өөрийн эх орондоо хийсэн билээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн тамирчин бол “BCH Knights” багийн ахлагч О.Эрдэнэцогт юм. Шигшээ багтаа насны хувьд багийн ахлагч Б.Билгүүний дараа бичигддэг О.Эрдэнэцогтын хувьд “туршлага” гэж тамирчин хүнд насан туршид нь хуримтлуулж ирсэн үнэт зүйл гэдгийг яруу тодоор харуулаад авсан. Мэдээж эндээс багийн залуу тамирчид нь “туршлага” гэдэг нь тамирчныг хөглөж өгдөг гол түлхэц хүч гэдгийг бүрэн мэдэрч авсан биз ээ.
Тэгвэл бид О.Эрдэнэцогтын анхлан эл спортыг хэрхэн яагаад сонгох болсон талаар түүнтэй товчхон ярилцаж, сагсан бөмбөг сонирхогч фэнүүдэд нь сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө шигшээ багтаа нэг эд эс нь болж маш чухал хоёр тоглолтод оролцлоо. Тэр дундаа БНХАУ-ын шигшээтэй өөрийн талбайдаа хүлээн авч тоглоход таны хувьд 16 оноог багтаа авчирч туршлагаараа тэргүүллийг тогтоож өглөө. Баяр хүргэе.
-Сайн байна уу? Баярлалаа. Шигшээ багтаа багтаад 7 хоногийн бэлтгэл хийгээд Японд очоод мөн Монголдоо ирээд хоёр тоглолт хийсэн. Манай багаас хамгийн туршлагатай нь “Хасын хүлэгүүд” багийн Том буюу Билгүүн ах маань байсан.
Дараагийн туршлагатай тамирчин бол насны хувьд би байсан. Уг нь би 2018 онд Индонезийн Азийн наадамд очиж тоглоод тэгээд түүнээс хойш шигшээ багтаа дуудагдаж тоглохгүй явсаар явсан нь гарны бэртлээс шалтгаалсан. Өмнө нь би олон улсын тэмцээнд оролцоод тоглож байсан болохоор хувь хүний зүгээс бэлтгэл, тэмцээн гэж ялгалгүйгээр талбай дээр гараад яг өөрийн хийе гэсэн зүйлээ ямар ч сандралгүйгээр тултал хийсэн маань маш үр дүнтэй байсан гэж бодож байгаа. Манайх бусад багууд дээр Том ахын ярьж байгаа ч юмуу, ярилцаад зөвлөлдсөний үндсэн дээр бид төвийн байрлал дээр бусад багуудыг бодвол намхан байсан учраас тэрэн дээр маш том давуу тал үүссэн.
Шигшээ багийнхан Гуамыг 11 оноогоор хожих
хамгийн том зорилго тавьсан
-Тэнд 2-3 хамгаалагч очино, самбараас бөмбөг авах гэж тэмцэнэ. Хамгаалалтан дээр маш их ядралт аваад тэр нь буцаагаад довтолгоон дээр шидэлт буурах тийм зүйл ажиглагдсан болохоор төвийн байрлал дээрээ маш сайн ажиллаад харах тал дээр маш сайн анхаарна. Ирэх хоёрдугаар сард эдгээр зүйлүүд дээрээ маш сайн ажиллаад хамгийн эхний зорилго бол Гуамыг 11 оноогоор хожих том зорилготой байна.
-Өнөөдөр “BCH Knights” баг Үндэсний дээд лигийн маш чухал тоглолтоо хийнэ. Энэ тоглоотод заавал хожих ёстой.
-Тэгэлгүй яахав. Бид “Дархан Юнайтед” багтай эхний тоглолтоой хожигдлоор эхлүүлсэн. Өнөөдөр заавал хожих ёстой маш чухал тоглолт. Лиг маань эхлээд одоогийн байдлаар нэг сар гаруй хугацаа болчихлоо. Сая шигшээ багийн тэмцээн гээд 20 гаруй хоног явлаа. Тэр хооронд солилцоо наймаа их явагдлаа. Багийн дасгалжуулагч нар их солигдож байна.
Лиг маань жил ирэх тусам өрсөлдөөнтэй маш их хүчирхэг болж байна. Багууд дээр эздүүд нь хөрөнгө оруулалт маш их хийж байна. Легионер тоглогчийн левел илүү сайн өндөр болж сайн сайн тамирчид их ирж байна.
Үүнийг дагаад тамирчид илүү хөгжиж байгаа. Шигшээ багтайгаа тэмцээнд оролцоод явж байх үед маш их хувилбар, комбинац, систем суулгах гээд багтайгаа суралцаж, буцаж уусахад жаахан хугацаа хэрэгтэй байх гээд бэлтгэлээ хийж байна. Манай багийн хувьд өндөр шинэ легионерүүдээ сольсон байгаа. Энэ жил манайх төвийн байрлал дээрээ жаахан дутагдалтай байгаа болохоор энэ байрлалд тоглодог мундаг сайн тамирчин ирсэн байгаа.
-Сагсан бөмбөгийг нэг өгүүлбэрээр илэрхийлнэ үү?
“Хамгийн дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж байгаа”
-Сагсан бөмбөг бол “Хамгийн дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж байгаа” гэсэн үг. Амьдрал дээр ч тэр, тэгээд талбай дээр би яг 100 хувь чадахгүй ч гэсэн “Зөв хүн” байгаад ямар ч хүн харсан хүнд инээдээр аз жаргал бэлэглээд өөрөө ч тэндээсээ, сагснаасаа маш гоё зүйлийг мэдрээд хамт олонтой, хийх ажилтай явж байгаа гэж боддог. Тэгээд ер нь сагсан бөмбөг бол миний бүх зүйл маань л гэж боддог доо.
-Хэзээнээс эхлээд сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэх болов?
-Би одоо “BCH Knights” багийн тамирчин. Зургаадугаар ангид байхдаа анх сагсан бөмбөг сонирхоод энэ чиглэлээр дугуйланд явж үзэж байсан. Тэгээд түр завсарлаад волейболын спортоор хичээллэж байгаад 2 дугаар курсээс буюу эхэлж 2014 оноос тасралтгүй хичээгээд, хичээллээд суралцаад явж байгаа.
Манай Хэнтий аймагт зуны амралтын үеэр “Хэнтий лиг” гэж болоод тэр тэмцээнд оролцоод сагсан бөмбөг рүүгээ гүн орсон доо. Манай нутгийн найз Дожоодорж маань баг бүрдүүлээд “Спрайт лиг”-т орж тоглосон. Ингээд манай баг амжилт гаргаад ер нь тэг чигтээ сагсан бөмбөг рүү дурлаад орсон доо.
-Волейболын спортоор яагаад хичээллэхээ болив?
-Волейболын спортыг сонирхоод сонирхогчдын тэмцээнд ордог байсан. Гараа бэртээснээс хойш бөмбөгөнд чанга хүрч цохих, хаалт хийх гэх мэт гаран дээр жаахан эрсдэлтэй болохоор энэ спортыг бүр больсон. Сургууль маань бүр цайз-офицерын тийшээ байсан. Очиж волейболын бэлтгэл хийдэг газар маань нисэхэд байлаа. Оюутан болохоор яг хоёр зүйл дээр төвлөрч чадахгүй, хичээлээ ч сайн хийж чадахгүй. Чөлөө авна, хааяа тасална, бэлтгэл дээрээ ядарчихсан очино. Үр дүн сайн гарахгүй. Тэгээд тэр зүйл жаахан шалтгаалаад волейболын спортоо больсон доо.
Яг тулаад ирсэн зүйл дээр шийдвэрийг зөв гаргаад явахыг хичээдэг
-Ямар брэндийн пүүз өмсдөг вэ?
-Волейбол тоглож эхэлснээс хойш шагайгаа маш их бэртээж байсан болохоор зовиуртай байдаг учраас заавал шагайтай пүүз өмсдөг.
Миний хувьд ер нь бол Li-Ning пүүзнүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд өмсөж байгаа. Бэлтгэл, тоглолтгүй Li-Ning-н пүүз маш их таалагдаад өмсөж байгаа. Тэгээд сонголтоо бол жаахан тийм өргөн, суурьтай, зууралт сайтай, бас заавал шагайтай пүүз өмсөж байгаа.
Би талбай дээр бэлтгэл дээрээ байсан шигээ тайван, тоглолт дээр тэрийгээ гаргаад сандрах юмуу, өөр юм бодох юмуу хийж чадахгүй гэж боддог. Тийм болохоор яг нэг сэтгэлзүйгээр тайван байгаад, тулсан зүйл дээр шийдвэрийг зөв гаргаад явахыг хичээдэг. Тэгээд миний шидэлт орохгүй байх гэдэг юмуу, довтолгоо болохгүй бол багтаа хамгаалж өгье, сул гарсан хүндээ ашигтай дамжуулалт өгье, самбараас бөмбөг авах гэсэн олон талт тоглолтыг хийхийг хичээдэг.
Бусдад эерэг үлгэр дуурайлал үзүүлсэн “Зөв хүн” байхыг хичээдэг
-Өөрийн тань хуьд багийн ахлагч. Багийн ахлагч байна гэдэг маш чухал хариуцлагатай алба. Тэр дундаа спортод?
-Би чинь багийн ахлагч болоод хоёр, гурван жил болчихлоо. Анхандаа ч яахав залуу тамирчдын сэтгэлгээгээр яваад, бас ерөнхий нэг ойлголцож чадахгүй, өөрийнхөө нэг хэлэх гээд байгаа юмаа ч ойлгуулж чадахгүй, өөрөө ч буруу шийдвэр гаргаж хэлээд яваад байдаг байсан. Энэ жилээс ер нь багийн уур амьсгал маш гоё болоод манай багийнхан намайг хүндэлж эхлээд би өөрөө энэ жилээс багаа удирдах, багтаа ахлагч хийх арга барилаа ч гэх юмуу, ер нь багаа маш гоё бүгдийг нь хаапий байлгах, бэлтгэл дээр ороод сэргээдэг, талбайн гадуур ч гэсэн зөв үлгэр дуурайлал үзүүлээд өөрийнхөө мэдэж сурсан бүх зүйлүүдээ нууж хаахгүйгээр зөвлөдөг заадаг ч юмуу, ер нь бүгдийг нь гоё тийм хаапий байлгахыг хичээдэг дээ.
Ярилцсанд баярлалаа.