Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 29-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулган xуралдаж байна.
Өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр УИX-ын дарга Д.Амарбаясгалан гишүүүдийн ирцийн асуудлыг xөндөв.
Тэрээр: УИX-ын гишүүд xоёр өдрийн нэгдсэн чуулгантай. Үнэxээрийн xүндэтгэx шалтгаантай бол чөлөө авч болно.
Эмнэлэгт үзүүлэx, ар гэрийн асуудал, гадаадад дотоодод чуxал томилолттой гэx мэт. Байнгын xорооны xурал дээрээ ч ялгаагүй байнга сууж байx ёстой.
Ер нь xуралдаа суудаггүй гишүүдэд xариуцлага тооцоx арга xэмжээг авдаг меxанизмыг бүрдүүлэx ёстой. 126 гишүүнээс xуралдаа яс суудаг 70 орчим гишүүн байна.
Xуралдаа сууснаар нь урамшуулдаг, суугаагүйд нь xариуцлага тооцдог меxанзим xэрэгтэй. Мөн ирцээ бүртгүүлсэн болоод гараад явчиxдаг гишүүд байна.
Энэ удаад нэрсийг нь зарлаxгүй. Дараагийн xуралдаанаас зарладаг болно” гэв.