Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулах өөрчлөлтийг оруулахаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Өөрчлөлтийн төсөлд,
1 дүгээр зүйл.Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
2 дугаар зүйл.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.”
Дээрх хоёр заалтыг ийнхүү өөрчилнө.
Өмнөх нийтлэлийг Намууд дүрмээ батлан, Дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулна
Засгийн газраас хуулийн өөрчлөлтийн үндэслэлээ “хууль хэрэгжиж эхэлсэн он буюу 2024 оны 06 дугаар сард Улсын Их Хурлын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн жил таарсан нь улс төрийн намуудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэд хэдэн хориглосон заалтыг зөрчих магадлал үүссэн тул улс төрийн намууд дүрэм, журмаа өөрчлөх талаар хэлэлцүүлэг, намын бүх шатны гишүүдийн шат шатны хурлуудаа хийж чадахгүйд хүрсэн.” гэж тайлбарласан.
Үнэндээ Засгийн газарт ажиллаж буй намын дарга нар болох Лу.Гантөмөр, Т.Доржханд нар сонгуулийн үр дүнгээс улбаалсан хариуцлагын асуудал нь намынхаа их хурлыг хийх юм бол хөндөгдөж, намын даргаасаа огцрох нь тодорхой болсон учраас Хамтарсан Засгийн газрын нөмөрт багтаж, хуулийн өөрчлөлт хийж, байр сууриа авч үлдэх гэсэн башир арга болтой.
Одоогоор МАН-ын хувьд намын их хурлаа хийж, дүрмээ батлах шаардлага үүсээгүй. Харин АН, ХҮН намын хувьд намын дарга нараасаа хариуцлага нэхэх нь тодорхой болсон. Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцсэн хэдий ч гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ.