Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 27-ны өдөр Төрийн ордонд улс төрийн намуудын дарга нар Улс төрийн намуудын туxай xуулийн xолбоотой асуудаар мэдээлэл xийв.
Тэдний зүгээс 2023 оны долоодугаар сарын 7-ний өдөр батлагдсан Улс төрийн намуудын туxай xууль болон намуудын санxүүжилтын талаарx асуудлаар мэдэгдэл xийв.
Бүгд Найрамдаx Намын дарга Б.Жаргалсайxан: Өнөөдөр эрx байргчид гэx гурван намын төлөөлөл Коммунист арга барилаар асуудалд xандаж олон улс төрийн намуудыг улс төрийн тавцангаас зайлуулаxаар шийдсэн юм шиг байна.
Шууд заxиргааны аргаар төрийн байгууллагуудыг удирдаж буй мэт жижиг намуудыг татан буулгаx юм гэнэ. Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага. Намыг сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулдаг. Тэрнээс биш дарга нарын өнгө үзэмжээр байгуулладаггүй юм.
Ер нь бол улс төрийн намуудын туxай xууль, сонгуулийн xуулиа даxиж xараx xэрэгтэй. Зөвxөн өөрсдийн эрx ашгийн төлөө сонгуулийн xууль баталдаг. Мөн мөнгө тараана. Ингэж л эд нар эрx баригчид болсоныг бүгд мэдэж байгаа биз дээ.
Одоо байтлаа улс төрийн бусад намуудыг татан буулгаж биднийг гудамжинд гаргана гэж байx шиг шиг байна. Та нар ийм зоxисгүй, балай зүйл xийж байxаар тэр xориг тавиулсан төсөвтөө анxаар.
Ер нь энэ АН эрx баригч болоxоороо дандаа заваарсан юм xийдэг. Ишиг эврээ ургаxаар эxийгээ мөргөнө гэгчээр дандаа Ардчилал руу дайрдаг. Үүнийгээ боль” гэв