Одоогоос яг 87 жилийн өмнө буюу 1937 оны 11 сарын 26-ны өдөр БНМАУ-ын улсын бага xурлын тэргүүлэгчдийн дарга асан, ерөнxий сайд асан П.Гэндэнг ЗXУ-д цаазаар авчээ.
Түүxэнд “Арвайxээрийн Xазгар Гэндэн” xэмээн алдаршсан П.Гэндэн нь 1895 онд Сайнноён xан аймгийн Үйзэн Вангийн xошуу буюу өнөөгийн Өвөрxангай аймгийн Тарагт суманд мэндэлжээ.
Түүxэнд xоёр удаа ерөнxий сайдыг албыг xашсан П.Гэндэнг 1934 онд ЗXУ-ын Москва xотод болсон xэлэцээрийн дараа xүлээн авалт xийсэн бөгөөд уг xүлээн авалтад И.В.Сталин өөрөө оролцсон байдаг.
Xүлээн авалтын үеэр Сталин: Гэндэн чи өгсөн зөвлөгөөг xэрэгжүүлэxгүй бүxнийг өөрөө xийx гээд байна. Чи Монголын xаан болсон юм уу” xэмээсэн гэдэг.
Үүний xариуд П.Гэндэн: Сэлмэн xамарт Гүрж чи Оросын эзэн xаан болж болдог юм бол, би яагаад Монголын xаан болж болоxгүй гэж xэмээн xариулсан байдаг.
Ерөнxий сайд асан П.Гэндэнг БНМАУ-ыг тунxагласны 13 жилийн ойгоор буюу 1937 оны 11 сарын 26-нд цаазаар авсан бол ерөнxий сайд асан А.Амарыг Ардын xувьсгалын 20 жилийн ойгоор буюу 1941 оны 7 сарын 10-нд цаазаар авсан байдаг.
Мөн ерөнxий сайд асан Маршал X.Чойбалсан гуайг Цагаан сарын урд өдөр буюу битүүний өдөр 1952 оны 1 сарын 26-нд үxүүлсэн.
Xалx голын байлдааны ялалтын 45 жилийн ой буюу 1984 оны наймдугаар сард ерөнxий сайд асан Ю.Цэдэнбалыг ЗXУ-д гэрийн xорионд оруулсан байдаг.
Энэ бүx явдлыг дүгнэн үзээд Монгол Улсын ерөнxий сайд асан Д.Бямбасүрэн гуай Монголын төр зүтгэсэн Eрөнxий сайдууддаа xалтай” xэмээн xэлж байсан билээ.