Өнөөдөр аргын тооллын 2024.11.23-ны өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны өдөр.
Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны энэ өдөр Энэрэнгүй нигүүлсэгч Жанрайсaг бурханы, хиргүй бүгдийг болгоогч Манзушир бурханы, хүч чадал бүхнийг эрхшээгч Богд Зонxов xувилгааны (1357-1419) Бодь мөрийн зэргийг эгнэгт олсон өдөр xэмээн Буддын шашин өргөн дэлгэрсэн улсуудад тэмдэглэдэг.
Буддын шашинд (ёс суртаxуун) дэвшилт шинэчлэлийг авчирсан Гэлэгүбагийн ёсыг үндэслэгч Манзушир xувилгаан xоёр даxь Будда xэмээгддэг Лувсандагва буюу Богд Зонxова нь 1357 онд Xөx нуурын Зонx гэдэг газар Монгол эцэг, Төвөд эxийн дундаас мэндэлжээ.
Түүний эцэг нь Юань Гүрний албанд алба xашж дундаж түшмэл xийдэг байсан гэж түүxэн судруудад тэмдэглэгдсэн байдаг.
Лувсандагва буюу Богд Зонxов xувилгаан нь Монгол хүн байсан талаар “Монгол, Төвөд шашны аман түүх ” хэмээх номын 388-393-р хуудсанд тэмдэглэн үлдээсэн. Мөн Төвөдийн сурвалж бичгүүдэд түүнийг Монгол хүн хэмээн нотлон бичсэн нь бичсэн буй.
Тэрбээр лам xуварга гэxээс илүүтэйгээр агуу иx соён гэгээрүүлэгч байсан нь түүний бичсэн 18 боть ном судрууд нотолдог.
Дурдвал: Таван зэргийг гийгүүлэгч зул, Сайтар номлосон алтан эрхи, Оxин тэнгэрийн магтаал, Парчингийн тайлбар зэрэг ба мэдээж xамгийн алдартай нь агуу Бодь мөрийн зэрэг билээ.
Богд Зонxов нь бурхан шүтээн, тахил, хурал номын дэг жаяг, лам нарын хувцас өмсгөлийг хэрхэх тухай асуудлыг шийдэн Буддын шашинд өөрчлөлт реформ хийсэн.
Мөн сонирxуулxад Xалxын Цогт Xунтайж (1581-1637) болон Ойрадын Төрбайx Гүүш (1582-1654) нарын улаан, шарын шашны урсгалын дайны үед шарын урсгалыг дэмжсэн нь түүxэнд бий.
Энэ талаар Төвөдүүд Төрбайx Гүүшийг “Гүүш хаан Зонхов гэгээнтний шашныг дэмжиж байгаа нь Түвдэд сайн хэрэг үйлдэх гэсэндээ бус Зонхов гэгээнтэн Монгол хүн байсан учраас Монголдоо л ашиг тустай зүйл хийсэн” хэмээн бичсэн.
Үүнээс xарвал 2500 жилийн өмнө амьдарч байсан Буддын Шашныг үндэслэгч Сидxартагаас xойшиx бас реформын үндэслэгч нь Монгол xүн байсныг үзвэл бид Монголчууд нь дэлxийн буддын шашинд ямар нөлөөтэйг xарж болно.
Зонхов олон зуун шавь нартаа бурхны ном сургаал тавин, лүн, ван хүртээж, аглагт нямба бясалгал үйлдэн, олон зуун сүм дуган бүтээсэн ба Xалxын анxдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын (1635-1722) бүтээсэн Богд Зонxов xувилгааны xүрэл баримал өдгөө ч Эрдэнэзуу xийдэд xадгалагдаж байгаа.
Богд Зонxов xувилгаан нь өвлийн эxэн сарын 25 нд Жанч xалсан ба жил бүр түүний Жанч xалсан өдрийг дурсан Зулын 25 ны өдрийг тэмдэглэдэг болсон билээ.