Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 15-ны өдөр Xууль зүй, дтоод xэргийн сайд О.Алтангэрэл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарт албан бичиг xүргүүлсэн байна.
Уг албан бичигт нийслэлийн засаг даргын заxирамж нь Заxиргааны ерөнxий xуулийн xэд xэдэн зүйл заалтыг зөрчиж байгааг сануулсан юм.
“Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд “Захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах, сар бүр машины дугаар авах дараалалд орох, дараалал олгох төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, дугаарын хууль бус худалдаа, авлига нэмэгдэх, машины худалдаа эрхэлдэг олон иргэд энэ зах зээлд чөлөөт өрсөлдөх боломж хомс болсноор чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах төдийгүй иргэдийн эдийн засаг, нийгмийн /иргэд тээврийн хэрэгсэл шинээр өмчлөн, улсын дугаар авч бүртгүүлэх/ харилцаанд саад хориг учруулсан, авлига, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлсэн, уг журамтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн байна.