Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж байна.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан төлөөлөгч нар санал гаргав.
НИТХ-ын зөвлөл болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, төлөөлөгчдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна” гэж заасны дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав.
Зөвлөлийг НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.