Төрийн банк эхэлж НОГООРНО
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдрийн /2024.11.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр цахим эмийн жор үйлчлүүлэгчдэд ихээхэн ээлтэй бодлого болохыг онцоллоо. Тэрээр доорх шийдвэрүүдийг танилцуулсан юм.
- Иргэд эмийн санд жороо барьж очоод эмээ бүрэн авч чадалгүй жороо хураалгаж байгаа асуудал тулгарч байсан. Үүнийг шийдэх үүднээс цахим эмийн жор олгох ажлыг эрчимжүүллээ. Одоо бүхий л эмнэлэг, эмч нар жороо цахимаар бичиж байгаа бөгөөд эмчийн өгсөн кодыг хэлээд аль ч эмийн сангаас эмээ авах боломж бүрдсэн.
- Цахим жор гэдэг нь огт шинэ зүйл биш. Өрхийн эмнэлгүүд ЭМД-аар хөнгөлдөг эмийн цахимаар бичдэг байсан. Уг цахим жорын системд бүх төрлийн эмийг нэмж өгч байгаа хэрэг юм. ЭМД-ын хөнгөлөлттэй холбоотойгоор 1400 эмийн сан цахим жороор эм олгож байсан бол үлдсэн 1100 эмийн санд цахим жорын системийг нэвтрүүлэх ажил үлдээд байна.
- Ижил найрлага бүтэцтэй эмүүдийг үйлдвэрлэгчээс нь хамаараад заримыг нь жортой, заримыг нь нь жоргүй олгодог ойлгомжгүй асуудал байсан. Үүнийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж 172 төрлийн эмийг бүгдийг нь жоргүй олгохоор боллоо.
- Emiinjor.mn сайтаас жоргүй болон жортой олгох эмийн жагсаалтыг харах боломжтой. Хэрвээ эмийн сан жоргүй олгох жагсаалтад багтсан эмийг үйлчлүүлэгчид өгөөгүй тохиолдолд 119 дугаар луу холбогдон гомдол мэдүүлж эмээ авах боломжтой.