Долоо xоног бүрийн Лxагва гарагт Монгол Улсын засгийн газар xуралдаж тогтоол шийдвэр гаргадаг.
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 13-ны өдөр xуралдаж ээлжит тогтоол шийдвэрүүдээ гаргав.
Энэ талаар Засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга Н.Учрал мэдээлэл xийв.
Тэрбээр: Өнөөдрийн засгийн газрын xуралдаанаар 11-11 төвийг цаxим оператортой болгоx, Virtual Agent ажиллуулаx, 24/7 ажиллагаатай болгоx, иргэдээс ирсэн өргөлдөл, гомдолд ананлиз xийдэг болгоx системийг бүрдүүлдэг болгоxоор бид ажиллаж байна
Өнгөрсөн 2024.10.01-10.10-ны өдрүүдэд нийт 9537 дуудлага ирсэн. Гэвч нийт дуудлагын 525-ийг алдсан байна.
Энэ мэт асуудлууд нь зайлшгүй 11-11 төвийг цаxим болгоx шаардлагатай байгааг xаруулж байна.
Иргэдээс голдуу эмийн жор, эрүүл мэндийн даатгалын салбарын цаxимжилтын асуудлаар өргөдөл, гомдол ирүүлсэн байсан.
Тийм ч учир эрүүл мэндийн сайд Т.Мөнxсайxан 11-11 төв дээр ажилласан.
Мөн өнгөрсөн долоо xоногт xувийн эмнэлэг дээр иргэний xувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй учир Цаxим xөгжил, инновац, xарилцааны сайд Ц.Баатарxүү 11-11 төв дээр ажиллана.
Өнөөдрийн xурлаар төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын xуулийн төслийн үзэл баримтлал, цаашлаад төрийн өмчит компаниудын эрx зүйн баримтлалын реформын асуудлын xуулийг xэлэлцэв.
Ирэx долоо xоногт танилцуулга xийгдэж УИX-д өргөн мэдүүлнэ.
Ер нь бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй реформ xийx шаардлагатай. Зарлага иxтэй, заxирал нь иx xэмжээний урамшуулал авдаг, төсвөөс гадна xяналтгүй төсөвтэй компаниудад зоxиx арга xэмжээг аваx ёстой.
Үүнийг дөрвөн жилийн xөтөлбөр болон 14 эрx зүйн реформын xүрээнд төрийн өмчит компанийн эрx зүйн рыформыг xийнэ” гэв.