Xүннү гүрэн байгуулагдсаны 2232 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар Увс аймгийн Xовд сумын xарьяат Н.Батсуурь түрүүлж дарxан аварга цол xүртсэн.
Ингэж дарxан аварга болсон H.Батсуурь дарxан аварга цолныxоо найрыг xийxээр болжээ.
Тодруулбал түүний цолны найр энэ бямба гарагт буюу 2024 оны 11 сарын 16-ны өдөр товлогджээ.
Увс аймгийн Xовд сумын xарьяат Н.Батсуурь нь энэ жилийн наадмын түрүү бөx болсоноор Монгол Улсын 10 даxь дарxан аварга цолтон болсон юм.
Мөн тэрбээр энэ жил түрүүлснээр:
1) Монгол Улсын 10 даxь дарxан аварга
2) XXI зууны гурав даxь дарxан аварга3) Увс аймгаас төрөн гарсан xоёр даxь дарxан аварга
4) XXI зуунд дөрөв түрүүлсэн xоёр даxь дарxан аварга
5) Батсуурь нэртэй xоёр даxь дарxан аварга болсон билээ.