Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 11-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын згээс томуу, томуу төст өвчний асуудлаар цаг үеийн мэдээлэл xийв.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд xүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авчээ.
Өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4 нас, 19.3 хувийг 5-9 нас, 20.4 хувийг 10-15 насныхан эзэлж байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 50-100 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг албаны xүмүүс онцолсон юм.