Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Төсвөөс 3.6 их наядыг ТАНА гэдэг шаардлагыг ЗАСГИЙН ГАЗАР-т тавьсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар болон тэднийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд баасан гарагийн /2024.11.07/ чуулганы нэгдсэн хуралдаанд тавьж буй шаардлага бичсэн лоозон, түүнээсээ бөмбөлөг хөөргөж ширээн дээрээ тавьсан байлаа.
Гэвч Засгийн газраас төсвийн хуультай холбоотой албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй ч гишүүд богино хугацаанд төсвийн хэт тэлэлт, үрэлгэн зардлын асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, УИХ-ын даргаар улс төрийн шийдвэр гаргуулж, түүнийгээ УИХ-ын тогтоол болгон батлуулж чадсан юм.