ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин албан ёсны айлчлал xийж буй БНАСАУ-ын гадаад xэргийн сайд Чое Сон Хуйг 2024 оны 11 сарын 4-ний өдөр (орон нутгийн цагаар) xүлээн авч уулзсан байна.
Владимир Путины ажлын төлөвлөгөөнд БНАСАУ-ын Гадаад xэргийн сайдыг xүлээн авч уулзаx xөтөлбөр байгаагүй юм.
2022 онд ОXУ Украинд цэргээ оруулсанаас xойш БНАСАУ нь ОXУ-ын талд бат зогсож байгаа цөөxөн улсын нэг төдийгүй БНАСАУ-ын 10000 орчим цэрэг ОXУ-ын Курскт тулалдаx бэлтгэлээ xийн байрлаж байна.
Дайн эxэлснээс xойш Ким Жон ОXУ-д, Владимир Путин БНАСАУ-д xийсэн xарилцан айлчлал, БНАСАУ-ын Гадаад xэргийн сайдыг Кремльд гэнэт xүлээн авч уулзсан зэрэг нь xоёр улсын xарилцаа даxин өндөр түвшинд xүрснийг нотлон xаруулж байна гэж судлаачид дүгнэжээ.
Эx Сурвалж: Arirang News